Thursday, August 30, 2012

Хондагийн СиАрВи гэдэг чинь...

Mitsubishi Chariot-той нэг хэсэг нухалдаад бүүр залхаж орхисон үе байлаа. Гоё сайхан машин унах гэсэн биш байнга л ухдаг, засуулдаг балай ажилтай болчихдогийн даа. Авсан үнийнх нь талаар зарж орхиод дараагийн машины эрэлд гарлаа.

Wednesday, August 29, 2012

Сансарын 3 өрөө байр (2010-Jan-26)

2010 онд шинэ байр захиалаад, урьдчилгааг нь нэг юм төлчихөөд үлдэгдэл төлбөрт нь өөрийн амьдарч байсан хуучин байраа зарж мөнгийг нь олж өгөх гэж нэг их ажил болж билээ. Тэр үед хямрал дайраад байрны маань ч үнэ их буурсан. Бас ер нь худалдан авагч бараг байхгүй юм шиг санагдаж байж билээ. Аргаа бараад зарын сайтууд дээр зар тавихдаа блог дээрээ доорх бичлэгийг оруулж, өнөөх зарынхаа сайттай холбож байсан. Сонинд, сайтуудаар өчнөөн зар гаргаж байсан ч гэсэн, яг энэ бичлэгийг маань уншсан нэгэн худалдан авсанд баяртай байдаг юм. Блог маань надад тус болж шүү дээ, хэхэ.

Mitsubishi Chariot (2012-Jan-12)

За олон биш ч дунд нь унасан зарим машинаа алгасуулан байж нэгийг оруулчий. Яагаад гэвэл энэ машин надад тун их таалагдсан хэрэг л дээ.

Нэгэн удаа Сэлэнгэ аймгийн Алтан булаг /хойд хийлийн боомт/ руу явдаг юмаа. Эхнэр тийш очих ажилтай байсан учир амралтын өдөр яахав, салхинд ч гарчихъя гэж би морин жолооч хийгээд 2 охиноо аваад давхичхлаа. Зам ч шулуухан болохоор тэр үед унаж байсан Toyota Cresta /90 кузовтай гэж ярьдаг даа./ маань нуугиад л гү мөн сайхан давхиж билээ.


Excel гэж унаа байнашдээ... (2010-Oct-14)

Би гэдэг хүн хуучин Эксэль авах боломжтой болдгийм даа.
Задлаж оруулж ирээд угсарч худалддаг хүнээс авч байгаам. Өө тухайн үедээ бол Экселийг бас ч гэж хүн бүхэн унаад байдаггүй л байсан цаг л даа. Яахав хуучин, гэхдээ тухайн үедээ хөөрхөн "царайлаг", одоогийнхоор бол "цэмбэгэр" тэрэг байваа.

Ахын машин (2010-Oct-10)

За би гэдэг хүн Москвич унаад үзчихсэн, юу л бол юу барьчих гээд, жинхэнэ бөгсний загатнаа нь гараагүй амьтан нэг хэсэг явав аа. Хэдийгээр удаан унаагүй ч хэсэгхэн ч болтугай машин унасан хүн дараагийн машинаа олтлоо өлөн нүдтэй л явна лээ. Москвичээ том ахад шилжүүлээд би гэдэг хүн машин тэрэггүй нэг хэсэг болсон юм.

Машин аа гэж... (2010-Apr-12)

За би ер нь машиныхаа тухай бичдэг хэрэг гэж бодлоо.
Хүмүүс шиг нэг их олон машин унаж энэтр болж байсангүй. Гэхдээ яахав өөрийн байсан машинуудынхаа талаар бичнээ.
Эхнийх нь Москвич-412 байлаа...

Блогийн тухай.

Би гэдэг хүн блог нээж бичдэг баатар болохоор нээсэн цагаас хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн байх юм. Гэтэл бичиж гавьсан ч юмгүй яваад л байна. Хуучин бичлэгүүдээ сэргээхийн сацуу, шинээр бичлэгүүдээ үргэлжлүүлэхээр дахин оролдож эхэлвээ.