Харин дунд ах маань тухайн үед гоё гоё машин унаж байлаа.

Тэрийг нь жаахан оролддогсон. Ах yг нэгэн өвгөн бээнц (Mercedes Benz-240) байсан юмдаг. Монголд эхнийх нь байгаагүй ч бас ч гэж тухайн үедээ бол мундаг гоё, бас үнэтэй машин байлаа,хэхэ, даанч эвдээд хаясийм. Эвдчихсэн юмыг засах гэж оролдоод ч нэмэргүй үе байв дөө. Сэлбэг нь олдохгүй, одоогийнх шиг шинэ сэлбэг захиалга, эсхүл хуучин сэлбэг зарна гэсэн ойлголт байсангүй, бараг л бүтэн машин худалдаж авах юм болно.
Бенц уг нь эвдэрдэггүй л юм гэнэлээ, хэхэ гэхдээ бидний Монголчууд нийтээрээ л юм үзээгүй байсан болохоор хурдлах, хурдалсан машинаа зогсоох талаар туршлага дутсан юмуу, дэвкрүүлж буухдаа мотороо эвдчихсэн юмдаг.
Тэгээд яахав ах минь засах гэж үзэж залхаад нэг Opel Record-E авав.

Бэнцтэй ч харьцуулах юу юум, гэхдээ л бас дажгүй машин байлаа. Тэр үед ч Оросын Лада-7 гэдэг чинь хамгийн гоё, мөрөөдлийн машин байж, одоогийн том компаний захирлууд дөнгөж л Лада-7 шинээр нь оруулж ирж унаж байсан үе.
Опель ч бас мотор нь л эвдэрсэн, даанч нэг сэлбэг нь олдохгүй, ах бид 2 аминдаа засчих гэж үзээд бараагүй. Барууны машинууд дөнгөж л орж ирж байсан болохоор эвдэрсэн л бол аль нэг хашаанд аваачиж хадгалах, эсхүл монголчлох 2 арга л байлаа.
Тэгээд л яахав монголчлох санаатай нэг хэсэг ухсан. Мотор форсунктай байсан болохоор тухайн үед засварлах боломжгүй хэцүү байваа. Манайх шиг муу замтай газар бол арьс, явах эд ангид нь гарсан эвдрэлийг засах аргагүй болчихсон бас нэг хуучин арьс /кузов+эврэхий мотор л доо/-ыг ах маань нэг хүнээс худалдаж аваад, тэрэн дээр нь хоёул моторыг нь шилжүүлж тавих гэж хөөрхөн ажил болж билээ. Мотор ч яахав өргөж байгаад тавьчихлаа, гэтэл цахилгааны утас болдгүй ээ, бүгдийг нь суга татаж хаяад, нөгөө нөхрийн арай энгийн утсыг сүвлэж тавилаа гээд л.
Нэгэн удаад нь бензиний банкнаас урагш явсан шаланкийг залгах юм болж, нэг резинэн хоолой тавьчлаа, түлхүүрээ түлхтэл, өнөөх нь хөөж хөөж аймаар том болоод бензинээр буудчихдаг юм даа. "Даралтын шалаанк" гэдэг ойлголт тэгж тогтож байгаам.
Бидний засварууд ч олигтой юм болоогүй дээ. Одоо ч гэсэн эхнэр маань ах бид 2-ыг нэгэн Цагаан сарын битүүнд машин засах гээд үүрээр чадалгүй орхисныг сануулах. хэхэ, Аминдаа унаатай цагаалах гэсэн санаа, гэвч чадах юм чадахгүй юм, болгоно гэсэн хүслээс гадна техникийн тохиргоо гэдэг шал өмнөө юм гэдгийг ойлгуулсан сургамж л даа.
Ер нь ч тэгээд Опель Рекорд урд дугуй алсуураа алцайна, явах эд анги манай нөхцөлд дэмий л машин байналээ.
No comments:
Post a Comment