Мэдээж өмнө нь гаргаж байсан шаардлагууд хэвээрээ. Дээр нь нэмэгдэж байгаам. - Жаахан хүүхэдтэй болсон болохоор арын суудал дээр жижиг хүүхдийн суудал бэхлэх, бэхлэгдсэн суудал хүүхдийг унтах үед бага ч болтугай хойшоо налж байх. - Мөн мотор аль болох энгийн байх. GDI, D4 болон VVTi хөдөлгүүрүүд Монголд тохиромжгүй гээл бичигдээд байгаагаас тэр. За GDI-ыг ч үзээд туулаад ирсэн хүн би шүү дээ. Энэ шаардалгуудаа бариад явтал тухайн үед орж ирсэн машинууд ер нь тэнцдэггүй ээ. Мотор бол улам л нарийн, цахилгаан болон компьютерээсээ их хамааралтай болчихож. Мэдээж үнэ ч бас чанга, хармаандаа багтаагаад авах гэхээр гэр бүлээрээ багтах байтугай би өөрөө ч суухад хэцүүхэн юмнууд таараад байдаг. Ерөөсөө хуучин явж байсан машин авахаар шулуудаж, захын хойхнуур зогсох хуучин машины хэсгээр очиж яваад 1997 оны нэгэн хуучин Honda CR-V дээр тогтлоо.


Тэр чинээгээрээ салон дотор дуу чимээ ихтэй байдаг юм билээ. Бас хамаагүй гамгүй унавал явах эд ангийн хэсгүүд гулзайх гэм бий. Ус туулахдаа болгоомжтой байхгүй бол агаарын хоолой нь шууд л доошоо чигтэй юм билээ. Дээр дурьдсан өөрөөсөө болж мотороо эвддэг маань ус туулснаас болсон юм л даа. Гэр бүлээрээ зугаалгад явж байгаад хамар давсан ус руу явж ортол унтарчихсан юм. Ус сорчихсоныг нь хатааж, асаагаад дахин туулаад таг болгочихсон. Яасныг мэдэхгүй баахан стартер дардаг л буруудсан байналээ. "Усан түгжээ" буюу агаар шүүгчээр сорогдсон ус клапангаар дамжин поршингийн дээд орчихоод битүү орчинд гадагшлах боломжгүй үед нь мань би яахав стартердаж шахаад поршингийн доодох шатуныг гулзайлгаад, нам гацаасан юм билээ. Ус сороод л унтарлаа бол дахин асаах гэж оролдолгүй зүгээр л чирч гаргаад свечагаа авч усыг нь гаргах, хатаахад л болох байсан юм билээ. Их хэмжээний ачаа ачих бас муу. Анзаарсан бол CR-V-ийн хойд дугуй жаахан алцгардуу болсон их таардаг. Ачааг нь ихдүүлснээс л болдог шиг байгаам. Би бол зуслан дээрээ жаалуудаа эрхлүүлэх гэж бараг 400-аад кг элс ачаад явчихсан чинь дугуй алцайгаад байсийн. Гэтэл хамгийн чухал нь дугуй алцайхдаа биш хойд редуктор (мост ч гэж яридаг)-оо доош нь дараад газар шүргүүлээд хагалчихсан. Яахав засах гэж нэг хэсэг хичээгээд яршиг зүгээр карданыг нь салгаад энгийн 2 хөтлөгчтэй болгоод л орхисон. Сэлбэг авчихаад засаж амжилгүй машинаа зарагдахад нь дагуулж өгөөд л явуулсандаа.
Тэгж редуктрээ цохих үед хойд тэнхлэг гулзайчихсан юм. Урдаас нь мөргүүлээд гулзайлгачихсан юм чинь гээл, хойноос нь мөргүүлээд тэгшилчихсэн шүү. Яг үйлдвэрийнх шигээ болоогүй ч тэнхлэг тохируулгаар шалгуулахад гэмгүй л болсон байналээ. Миний засварлах гэж хөөрхий, хамрын далий тэгшилдэг шиг л айн. Тиймээс л явах эд ангийг хамаагүй цохиж гэмтээж боломгүй юм билээ.
Энэ машин маань манай гэрийнхэнд тун чиг таалагддаг байсан боловч боломжийн машин хямд авах санал сонсоод хямдхан зарчихсан шүү. Гэхдээ унаж байхдаа ч, зарсан хойноо ч харамсаагүй. Аргагүй хуучраад дуу чимээ нь хэцүүхэн болсон байсан, харин овоо юм оролдчихдог залуу авсийн дор нь сэмбийлгэсэн шүү.
CR-V тун их таалагдсан.
No comments:
Post a Comment